Үйлчилгээ · 05
Том масштаб (1:500–1:5000)-ны байр зүйн зураглал
1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураг. Барилгажилт, газар зохион байгуулалт, инженерийн хайгуулын суурь баримт болно.
Энэ ямар ажил вэ
Байр зүйн дэвсгэр зураг гэдэг нь тухайн талбайн гадарга, барилга байгууламж, шугам сүлжээ, ургамал, усны бодит байдлыг тодорхой масштабаар, өндрийн үзүүлэлттэйгээр үнэн зөв харуулсан баримт юм. Зураг төслийн ажил үүн дээр эхэлдэг тул масштаб, нарийвчлалыг ажлын зорилгод нийцүүлэн сонгох нь чухал.
Танд юу үлдэх вэ
Зураг төслийн байгууллага шууд ажиллаж эхлэх боломжтой, БД 11-106-08-ын шаардлага хангасан тоон дэвсгэр зураг.
- 011:500–1:5000 масштабын байр зүйн зураг
- 02Тоон болон хэвлэмэл хувилбар
- 03Газрын гадаргын өөрчлөлтийн судалгаа
- 04Тохижилт, ногоон бүсийн төлөвлөлтийн суурь зураг
- 05Уулын ажлын ерөнхий төлөвлөгөөний зураг
Хаана ашиглагдах вэ
- Нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах
- Үйлдвэр, байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн барилгажилтын төсөл зохиох
- Шинээр бий болсон, устсан объект, газрын гадаргын өөрчлөлтийг бүртгэх
- Байгаль орчин, экологийн үнэлгээ хийх
- Маркшейдер, уулын ажлын ерөнхий төлөвлөгөө зохиох
- Хот, суурин газрын газар зохион байгуулалт, газрын кадастр
- Ашигт малтмалын орд газрын нарийвчилсан хайгуул, судалгаа, ашиглалт
- Хот цэцэрлэгжүүлэлт, ногоон бүс, тохижилтын төсөл зохиох
- Газар тариалан, усжуулалтын хайгуул, зураг төсөл
- Үерийн хамгаалалтын далан, гүүр, суваг, усан хангамжийн шугамын хайгуул
- Газар шороо, уул уурхайн хаягдал, овоолго, нөхөн сэргээлтийн хэмжээ тогтоох
- Эрчим хүч, дулаан хангамж, холбооны шугам сүлжээ төлөвлөх, өргөтгөх
- Төмөр замын станц, зөрлөг, зам төлөвлөх, барих, өргөтгөх
- Авто зам төлөвлөх, барьж байгуулах
- Усан цахилгаан станцын ажлын ба гүйцэтгэлийн зураг төсөл
Энэ ажлын хүрээг хамтдаа тодруулъя уу?

