Танилцуулга
2010 оноос хойш Монголын газар нутгийг хэмжиж, зурагласаар
2010 онд байгуулагдсан “ГЕО Сурвэй” ХХК нь Монгол Улсын хуулийн хүрээнд геодези, зураг зүй, геомэдээлэл, инженер-геологи, геофизикийн хайгуул, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Орчин үеийн тоног төхөөрөмж, программ хангамжаар олон улсын стандартын дагуу чанартай, найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлдэг.
geosurvey.mn · 2010
2010
Байгуулагдсан
8
GNSS хүлээн авагч
48
Гүйцэтгэсэн төсөл, гэрээт ажил
20
Байнгын харилцагч байгууллага
Мэргэжлийн чадавх
Манай компани геодезийн, инженер-геодезийн, маркшейдерийн, кадастрын бүх төрлийн хээрийн хэмжилтийн ажил болон том, жижиг масштабын байр зүйн зургийг тоон байдалд шилжүүлэх, тоон зурган мэдээллийг текстэн мэдээлэлтэй холбох, нэгдмэл сан байгуулах, том, дунд, жижиг масштабын зураглал хийхэд бэлэн байна.
Мөн геодезийн байрлал, өндрийн сүлжээ байгуулах хэмжилт, боловсруулалт; барилга, авто болон төмөр зам, гүүр, далан, цахилгаан дамжуулах шугам зэрэг инженер-геодезийн бүх төрлийн ажилд зориулан тусгай зориулалтын сүлжээ байгуулах, төлөвлөлт, ашиглалт болон гүйцэтгэлийн зураглал үйлдэх, шалгах, төлөвлөлтийг газарт буулгах; уурхайн хайгуул, төлөвлөлт, ашиглалт болон олборлолтын зураглал үйлдэх ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.
Хүний нөөц, техник хэрэгсэл
Геодези, инженер-геологи, геофизик, кадастрын чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай инженер, техникийн ажилтнууд, зөвлөх эрхтэй инженерүүд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) мэргэжилтнүүд ажилладаг. АНУ-ын Trimble, БНХАУ-ын CHCNAV, DJI, Autel Robotics-ийн GNSS хүлээн авагч, электрон тахеометр, лазер сканер, тоон нивелир, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, газар доорх шугам сүлжээ хайгч, өрмийн төхөөрөмж ашиглаж, Trimble Business Center, Civil 3D, Metashape, Global Mapper зэрэг программ хангамжаар боловсруулалт хийдэг. Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн.
Тусгай зөвшөөрөл
- Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх
- Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа
- Инженер-геологийн судалгаа (бүх төвөгшилтэй барилга байгууламж)
Манай компани захиалагчдынхаа эрэлт хэрэгцээг шуурхай хүлээн авч, хамгийн богино хугацаанд, олон улсын стандартын түвшинд гүйцэтгэж чадна.
Хамтран ажилладаг байгууллагууд
Тус компани байгуулагдсан цагаасаа эхлэн улсын төсөв болон томоохон байгууллагуудын захиалгат ажлыг орчин үеийн техник технологи, программ хангамжаар хугацаанд нь амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд эдгээр байгууллагатай байнгын болон урт хугацааны гэрээгээр ажиллаж байна.
Төрийн байгууллага04
- Барилга, хот байгуулалтын яам
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
- Хот төлөвлөлт судалгааны институт
- Аймгуудын Газрын харилцаа, хот байгуулалтын газар
Уул уурхай07
- Эрдэнэс Таван Толгой
- Эрдэнэт Үйлдвэр
- Оюу Толгой
- Болд Төмөр Ерөө Гол
- Цэцэнс Майнинг
- МонКаротаж
- Орика Монголиа
Дэд бүтэц02
- Монголын төмөр зам
- Бидний зам
Барилга04
- Хийт Констракшн
- Хишиг Арвин Индустриал
- Номадс Пропертиз
- Бэрэн Констракшн
Холбоо01
- Мобиком
Үйлдвэрлэл02
- Модерн Номадс
- ББСМО

