Үйлчилгээ · 03
Гүйцэтгэлийн зураглал, барилгын талбайн дэвсгэр зураг
Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто болон төмөр замын зураг төсөл, барилгын ажил, ашиглалтын бүх үе шатанд хийгдэх инженер-геодезийн хэмжилт, зураглал.
Энэ ямар ажил вэ
Барилгын геодезийн ажил гурван үе шаттай: зураг төсөл боловсруулахад суурь болох дэвсгэр зураг гаргах, барих үед төслийг газарт нь буулгаж хяналтын хэмжилт хийх, ашиглалтын үед геометр хэмжээ, хэв гажилтыг хянах. Эдгээр нь тус тусдаа ажил биш — эхнийх нь дараагийнхаа нарийвчлалыг тодорхойлдог.
Танд юу үлдэх вэ
Хяналтын байгууллагад хүлээлгэн өгөх боломжтой гүйцэтгэлийн зураг, хэмжилтийн акт, тайлан. Төсөл, гүйцэтгэлийн зөрүү бүр баримтжсан байна.
- 01Байр зүйн болон дэвсгэр зураг
- 02Үндэслэлийн цэг төлөвлөх, суулгах
- 03Тэнхлэг газарт буулгах хэмжилт
- 04Гүйцэтгэлийн зураглал, хяналтын хэмжилт
- 05Хэв гажилт, суултын хэмжилт
- 06Хэмжилтийн акт, тайлан, солбицлын каталог
Ажлын дэлгэрэнгүй
Нэг. Зураг төсөл боловсруулах үед
Объектыг газар дээр байршуулах, тэнхлэгийн дагуу судалгаа хийж, геодези, байр зүйн материал, тоон мэдээллийг гаргаж өгнө. Ашиглах том масштабын зургийг геодези, зураг зүйн улсын нэгдсэн сангаас авч газар дээр нь тулгах, очих боломжгүй үед тухайн үеийн агаар, сансрын зурагтай тулган, зургийг шинэчлэх эсэхэд үнэлэлт өгнө. Шинэчлэх шаардлагатай бол Засгийн газрын 2009 оны 29 дүгээр тогтоолоор баталсан WGS-84 солбицол, UTM тусгагт, БНбД 11-07-04-ийн 2 дугаар хэсгийн 8–19 дэх заалтын агуулга, нарийвчлал, масштабын шаардлагыг хангаж гүйцэтгэнэ.
Хоёр. Барих үед
Үндэслэлийн цэгийг ерөнхий төлөвлөгөөний дэвсгэр зурагтай уялдуулан БНбД 11-08-06-ын 3.3, 3.6 дахь заалтын дагуу төлөвлөнө. Ажлын даалгаварт зөвшөөрөгдөх алдааны хэмжээ, нарийвчлал урьдчилан тусгагдсан байх ёстой.
- Үндэслэлийн цэг байгуулах, хамгаалах, байрлал, өндрийн шалгалтын хэмжилт
- Тэнхлэгийг газарт шилжүүлэх, дагуу болон хөндлөн огтлол, эргэлтийн элементийг тэмдэгжүүлэх
- Барих үе шатны гүйцэтгэлийн хэмжилт, боловсруулалт, баталгаажуулалт
- Захиалагч, зохиогч, гүйцэтгэгчийн хяналтын хэмжилт, акт бүрдүүлэлт
Гурав. Ашиглалтын үед
Хана, багана, суурин дээр марк, репер суулгаж байрлал, өндрийн хэмжилт хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Геометр хэмжээг хангах шалгалтын хэмжилтийг тогтоосон хугацаанд давтан хийж, алдааны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд авах арга хэмжээг урьдчилан тодорхойлсон байна.
Хууль эрх зүйн нэг тэмдэглэл
Геодези, зураг зүйн тухай хуулийн 9.1 дэх заалтын дагуу улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллагын төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайлан, солбицлын жагсаалт, зураг, тоон мэдээллийг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй.
Дагаж мөрдөх норм, дүрэм
Ажлыг Монгол Улсын хууль, тогтоомж, барилгын норм, дүрмийн дагуу гүйцэтгэнэ.
- —Геодези, зураг зүйн тухай хууль
- —Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль
- —Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол
- БНбД 11-07-04Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл — 2 дугаар хэсэг, Инженер-геодезийн ажил
- БД 11-106-081:500–1:5000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын ажил
- БНбД 11-08-06Барилгын геодезийн ажил
- БД 11-104-06Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил
- БД 11-105-06Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил
- БД 11-115-16Ус дулаан хангамж, ариутгах татуургын сүлжээ, үерийн усны байгууламжийн геодезийн ажил
- БД 11-118-17Өндөр барилга байгууламжийн хэв гажилтыг тодорхойлох, үйлдвэрийн технологийн төхөөрөмж суурилуулах үеийн геодезийн хэмжилт
- БНбД 32-07-10Төмөр зам ба авто замын нүхэн байгууламж — 4 дүгээр бүлэг, Геодези-маркшейдрийн ажил
- БД 81-103-13Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ
Энэ ажлын хүрээг хамтдаа тодруулъя уу?

